Өнөөдрөөс сурагчдын зуны амралт эхэллээ.
БСШУС-ын сайдын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан бөгөөд цаашид бүх хичээлийн жилд тогтвортой мөрдөхөөр болсон билээ.
Тус хуваарийн дагуу 1-2-р ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас эхэлсэн бол 3-5-р ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-нээс харин дунд болон ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа юм.