БНХАУ-ын төрийн зөвлөлийн мэдээний захиргаанаас зохион байгуулсан “БНХАУ-ын Инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдэвт Монгол Улсын сэтгүүлчдийн Хятад дахь айчлалын үеэр Нинбо хотыг зорьж, тус хотын инновацийн хөгжлийг үзэж сонирхон, “Нэг бүс нэг зам”-ийн гол зангилаа болсон Нинбогийн Жөүшан усан боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэгвэл бид энэ удаа дэлхийн дөрөв дэх том боомт болох Жөүшан боомтын талаарх мэдээллийг хүргэж байна.
БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин Монгол Улс “Нэг бүс нэг зам”-ын хамгийн чухал коридор гэдгийг тодотгосон байдаг. Тэгвэл үүний гол зангилаа болсон Жөүшан усан боомт нь БНХАУ-д нэгдүгээрт, дэлхийн дөрөв дэх том усан боомт гэж нэрлэдэг байна. Тус усан боомт нь 190 улсын 690 усан боомттой байнгын харилцаатай байдаг аж. Түүнчлэн тус усан боомтоор нэг өдөрт 2,520 тонн, жилд 50 сая тонн ачаа бараа оруулж гаргадаг гэдгийг албаныхан дуулгаж, усан боомтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг, онцлогийн талаар танилцуулсан юм.
Нинбо хот нь гурван том мөрөнтэй усан боомттой аж. 1973 онд БНХАУ-ын тэргүүн нүүрсний усан боомтыг анх нээсэн түүхтэй. Улмаар 1975 онд үйл ажиллагаа нь жигдэрч, голоос мөрөний усанд шилжиж тээвэр хийх болсон байна. Харин 1987 оноос усан боомт болон өргөжиж, 2004 онд албан ёсныхоо нээлтийг хийж, 2010 онд биржид бүртгүүлжээ.
Жөүшан усан боомт нь төмрийн хүдэр, сав, газрын тос, цэвэршүүлсэн тос, шингэн, химийн бүтээгдэхүүн, нүүрс болон бусад их хэмжээний ачаа боловсруулах, хадгалах, дамжин өнгөрөх бизнест гадаад худалдаа эрхэлдэг байна.
Боомтын өргөн нь 1285 метр урт бол усны гүн нь 15 метр аж. Жөүшан усан боомт нь ачаа ачилтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд нэг цагт 236 шрхэг контейнер ачих хүчин чадалтай дүүжин крантай учраас тус боомтоор маш их хэмжээний ачаа тээвэрлэгддэг байна. Дэлхийн гадаад худалдааны 90 хувь усаар дамжиж тээвэрлэгдэж буй энэ үед хятадын эдийн засагт тус боомтын үзүүлэх нөлөөлөл маш өндөр байдаг аж.
“Нэг бүс нэг зам”-ын гол зангилаа болсон Нинбогийн Жөүшан усан боомтын удирлагууд БНХАУ усан замын тээвэрт Монгол Улстай хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг дуулгаж байсныг энд цохон тэмдэглье. Түүнчлэн тус усан боомт нь газрын тос, уул уурхайн бүтээгдэхүүн мөн тээвэрлэдэг бөгөөд энэ тал дээр ч манай улстай хамтран ажиллах бүрэн боломж байгаа гэдгийг хэлж байсан юм.
Нинбо Жөүшан боомт Номхон далайн хөвөө олон улсын контейнер тээврийн гол цэг дээр оршдог. Жилийн ажлын өдрийн дундаж тoo 350-аас дээш, 230 гаруй олон улсын агаарын шугамны 100 гаруй улс орон, бүс нутгийн 600 гаруй боомтой холбогдсон байна. Хятад улсын эх газрын 100,000 тонн жинтэй хөлөг онгоцны тээврийг оруулж гаргадаг хамгийн том нүсэр боомт юм.
Нинбо Жөүшан боомтоор өнгөрсөн онд 920 сая тонн ачаа оруулж гаргасан байна. Дашрамд сонирхуулахад тус усан боомт нийт 55 км урт гүүрэн байгууламжтай аж. Тодруулбал нэг арлаас нөгөө арал хүрэх хамгийн урт гүүр нь 18 метр аж.
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл (1)