2016 онд улсын хэмжээнд 78194 хүүхэд амьд төрснөөс гурван ихэр 27, хоёр ихэр 1681 төржээ. Энэ нь өмнөх жилүүдээс ихрүүдийн тоо өссөн үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлж байна. Түүнчлэн өнгөрсөн онд нийт 77803 эх амаржсан бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад 3.3 хувиар буурсан үзүүлэлт аж.
Төрөлт 2013, 2014 онд хамгийн өндөр хэмжээнд хүрч, 2015 оноос буурч байна гэдгийг ЭМХТ-өөс гаргасан тоон үзүүлэлтэд дурджээ.
Р.Адъяасүрэн