Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.20
24
Өдөртөө
13
Шөнөдөө

ОХУ-ын агшилт ба Хятадын тэлэлт

2017 оны 6 сарын 23

1985-оноос ЗХУ-ын дотоодод асуудал үүсч, улмаар 1991 онд ЗХУ задран унасан билээ.  Одоо ч ОХУ нь Украйнаас Крымыг нь булааж авснаас болж баруун талдаа асуудалтай байна. Товчоор хэлбэл: Олон улсын зүгээс хориг тавигдснаас болж, ОХУ-ын цэрэг эдийн засгийн орон зай нь агшиж байна.

1980-оноос Хятадын төр засаг нээлттэй бодлого барьснаар Хятадын эдийн засгийн хүч чадал нэмэгдэн, Одоо бүс нутагтаа тэргүүлэх хүчирхэг гүрэнд тооцогдох болжээ.

 

Улмаар Хятадууд цэрэг эдийн засгийн орон зайгаа гадагшаа тэлэх байдалтай байна.

 

Хятадын энэ тэлэлт Монгол улсад ч нөлөөлж, манай эдийн засгийн 90% нь Хятадаас хамааралтай болсон

Хятадын энэ тэлэлт Монгол улсад ч нөлөөлж, манай эдийн засгийн 90% нь Хятадаас хамааралтай болсон. Сүүлийн үед Монгол улс Хятадаас зээл авч, үр дүнд нь улс төрөөрөө Хятадаас хамааралтай болох шинж тэмдэг тод ажиглагдана.

 

Хятадын тэлэлтийг сааруулах хүчин зүйл маш цөөн аж. Хятадууд Хойд Кореан асуудалд гүнзгий татагдан орж АНУ-тай хүчтэй сөргөлдвөл Хятадын тэлэлт үгүй болж мэднэ.

 

Сүүлийн үед АНУ нь Хятадын тэлэлтээс болгоомжлон, Хятадыг тойрсон цэрэг улс төрийн холбоогоо бэхжүүлэхийг хичээх болсон нь харагддаг.

 

Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам, Энэтхэг, Кыргыз (Монгол) гэх улсууд нь Хятадын эсрэг АНУ-ын холбоотон гэхээр улсууд юм. Эдгээр улсуудтай АНУ-ын дээд түвшний ноёдын хийсэн уулзалтуудын тоо сүүлийн үед олон болсныг тэмдэглэе.

 

Энэ дотроо Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам Энэтхэг нь бодитой цэргийн хүчтэй Хятадын эсрэг сөрөн тэмцэх чадвартай улсууд юм.

 

Хятадууд ч бас зүгээр суусангүй. Шанхайн Олон улсын байгууллага гэх холбоогоо бэхжүүлэхийг хичээж байгаа нь харагддаг.

 

Монгол улсын хувьд одоохондоо энэ хоёр хүчирхэг эвслийн алинд нь ч орчоогүй байна.

 

Бидэнд Хятадын тэлэлтийг зогсоох зорилготой АНУ-ын тэргүүлсэн эвсэл нь хэрэгтэй боловч, Монгол улсын байрлал бидэнд тэр эвсэлтэй хамтран ажиллах боломжийг олгохгүй байна гэж ойлгох хэрэгтэй.

 

Монголоос холхон зайтай ямар нэгэн мөргөлдөөнд Хятадууд татагдан орох, эсвэл өмнөд мужуудад нь асуудал үүсвэл Хятадын тэлэлт зогсож, улмаар агшиж мэднэ. 

 

Хятадын тэлэлт зогсох болтугай гэж бид бурхандаа залибарч суух нь хамгийн зөв бодлого байх. 

 

Монгол улсын хувьд Байр сууриа илэрхийлэхгүй байна гэдэг нь Монгол улсын барьж байгаа байр суурь гэхээр ажээ. 

 

Г.Баян

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан