Урин дулаан цаг ирж амралт, аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулан иргэдийг ой, хээрийн түймэр, гол усны осол, үерийн аюул, болзошгүй осол, эрсдлээс болж амиа алдах тохиолдол ихэсжээ.
Тухайлбал өчигдөр буюу энэ сарын 22-нд Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг, Хэрлэн голд, тус сумын харъят Л /эр.52н/ нь живж нас барсан байна.
Он гарсаар улсын хэмжээнд 28 хүн усанд живж, амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь хүүхэд байсан бол 22 нь насанд хүрэгсэд байжээ.