Хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалаад зугтаасан хэрэг гарчээ. Тодруулбал Дорноговь аймгийн Сайншанд сумын III багийн нутаг, Улаанхошуу хэмээх газарт салхилж явсан хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалаад зугтаасан хэрэг энэ сарын 09-нд гарсан байна.
Хүүхдүүдийн хувьд хүнд бэртэл авсан учраас яаралтай хагалгаанд оржээ. Нэг нь цээжин газраа хутгалуулж их хэмжээний цус алдсан бол нөгөө нь өгзгөн тус газартаа хутгуулжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг мөрдөн шалгаж сэжигтэн Б-г илрүүлэн баривчилжээ.
Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд юуны улмаас 15-17 насны хоёр хүүг хутгалсан шалтгаан нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (3)