Гаалийн ерөнхий газар, УБ хот дах Гаалийн газар, Замын-Үүдийн Гаалийн газар зургадугаар сарын 24-25-ны амралтын өдрүүдэд ажиллаж байна. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг машины татварын буцаан олголтыг Сангийн яамны төрийн сангаас газраас олгож эхэлсэнтэй холбогдуулан гаалийн байгууллага ачаалал их байгаа учраас ийнхүү амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм байна.
Зарим татварын буцаан олголтын ажиллаж үргэлжилж байгаа бөгөөд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн тувдагаарс арын 1-ээс зургадугаар сарын 14-ны хооронд нийт 668 мэдүүлэгт нэг тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор болжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 301 албан хүсэлт ирүүлснээс Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлээд байна.