Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн дахин санал хураалт орон даяар өнөөдөр 07.00 цагт нэгэн зэрэг эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороо байгуулагдсанаас 403 нь Улаанбаатар хотноо, 1580 нь аймаг, сумдад байршжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1.978.298 сонгогч бүртгэгдсэнээс 936 мянган сонгогч Улаанбаатар хотод харьяалагдаж байна.
Сэтгэгдэл (3)