Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр. Сонгуулиа өгөхдөө хурууны хээгээ уншуулдаг. Зарим тохиолдолд хурууны хээ уншихгүй үе бий. Энэ тохиолдолд сонгогч таны иргэний үнэмлэхийг үзнэ. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан бол саналаа өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгуульд оролцож болно гэдгийг албаныхан дуулгаж байна.
Сэтгэгдэл (2)