Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд орон даяар явагдаж байна.
Тэгвэл тав дахь Ерөнхийлөгчөө сонгох энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана, хаана саналаа өгөхийг сонирхуулъя.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө. УИХ-ын дарга М.Энхболд 09:30 цагт нийслэлийн 23 дугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгөх юм байна.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11:40 цагт 'Шинэ Монгол' дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.
Сэтгэгдэл (1)