Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг шууд дэлгэцээр харуулна гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн. Энэ дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг дэлгэцээр шууд гарган танилцуулж эхэллээ.
СЕХ-ноос мэдээлж байгаагаар 1983 хэсгээс ирж байгаа мэдээг шууд танилцуулах юм. Дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулж байна.
Сэтгэгдэл (4)