Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн байдлаар хамгийн олон санал аваад буй Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд намын дарга С.Эрдэнэ АН-ыг дэмжиж саналаа өгсөн гадаад, дотоодын нийт иргэддээ талархал илэрхийлсэн. Харин нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” уриагаар намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гээд дараагийн шатны санал хураалтын товыг Сонгуулийн Ерөнхий хорооноос зарлах байх. Тиймээс Монгол ялна гэдэг уриагаа дахиад хэлье” гэлээ.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр Х.Баттулга тэргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 449374 хүний санал аваад байна.
Сэтгэгдэл (15)