Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна.
Тэгвэл МАХН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд СЕХ-г санал хураалтын дүнг будилуулж байна гэдгийг хэллээ.
Тодруулбал урьдчилсан дүнгийн мэдээллээр Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байгаа бол С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. МАХН-ынхны мэдээлж буйгаар Сонгуулийн Ерөнхий хороо алслагдсан баг, сумаас мэдээлэл ирэхгүй байна гэх нэрийн дор луйвар хийж байгаа аж. Тиймээс ийнхүү эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Үүний дараа МАХН-ын гишүүд, дэмжигчид Сонгуулийн Ерөнхий хороон дээр үймээн үүсгэж эхэллээ. Тэд СЕХ-г шударга ажиллахыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл (9)