Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдрийн 09.15 минутын байдлаар 1984 хэсгийн хорооны мэдээлэл бүрэн ирж дуусчээ. Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал авчээ. Ингэснээр Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр болжээ.
Сонгуулийн Ерөнхий хороо 1984 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэх ёстой. Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгий аймгийн хоёр, Завхан аймгийн нэг, Говь-Алтай аймгийн нэг гэсэн нийт дөрвөн хэсгийн хорооны сонгогчдын саналын дүн хүлээгдэж байсан.
Сэтгэгдэл (13)