Өчигдөр буюу зургадугаар сарын 26-ны өдөр МИАТ компаний Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд нэгэн зочигчийн бие гэнэт муудаж, зорчиж явсан эмч нар амийг нь аварсан байна.
Хэдийгээр нисэх онгоцны үйлчлэгч нар зорчигчид анхан шатны тусламж үзүүлсэн ч зорчигчид дунд АШУИС-ийн дүрс оношлогооны тэнхимийн эрхлэгч н.Эрдэнэбилэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн мэс заслын эмч н.Онон, н.Ган-Эрдэнэ нар мэргэжлийн тусламж үзүүлсэн байна.
Улмаар онгоц Улаанбаатар хотод аюулгүй амжилттай газардаж, өвчтнийг эмнэлэгт хүргэжээ. Түргэн тусламж үзүүлсэн эмч нартаа МИАТ-ийн хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал дамжуулсан байна.
Сэтгэгдэл (2)