Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдад уг хуулийн үзэл баримтлал, өөрчлөлт, уялдаа холбоо, шинэлэг зохицуулалтын талаар мэдлэг олгох сургалтыг өнөөдөр зохион байгуулжээ.
Сургалтыг тус газрын Хяналт шалгалтын газраас зохион байгуулсан бөгөөд сургалтад 20 гаруй хяналтын улсын байцаагч хамрагдсан юм.
Ийнхүү сургалт зохион байгуулснаар хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн албан хаагчид шинээр дагаж мөрдөгдөж буй хуулиудыг нэг мөр ойлгож, иргэдэд таниулан сурталчлах, иргэдийн хуулиар олгогдсон эрх, ашгийг хамгаалж, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.