Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ.
2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7 дугаар сарын 1-2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна
Сэтгэгдэл (7)