Хөлбөмбөгийн спортын Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Мессигийн хурим төрсөн нутагт нь болж, орон нутгийн хэвлэлүүд “Зууны хурим” хэмээн нэрлэн бичиж байна. Месси ирээдүйн эхнэртэйгээ анх таван настайдаа танилцаж байжээ. Харин үерхэж эхэлснээс хойш 10 жил болсон төдийгүй, хосууд хоёр хүүхэдтэй юм.
Аргентины загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүйн Антонелла Рокуццо, Месси нарын хурим Росарио хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд болжээ. Хөлбөмбөгч Жерард Пике, дуучин Шакира, Луйс Суарез нарын 260 гаруй олны танил эрхмүүд тэдний хуримд зочилжээ.
Мөн Мессигийн хуримын тохиолдуулан хотын гол гол газруудад нийтдээ 300 цагдаа хамгаалалтад гарсан байна. Түүнчлэн, 150 гаруй сэтгүүлч хуримын үйл ажиллагааг сурвалжилжээ. Энэ өдрийн хамгийн үзэсгэлэнт сүйт бүсгүй хуримынхаа ёслолд Барселонагийн загвар зохион бүтээгч Роса Кларагийн урласан цагаан даашинз өмссөн байна.