Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-16
Өдөртөө
-21
Шөнөдөө

Түнхэл тосгон 17 дахь хоногтоо ой хээрийн түймэртэй байна

2017 оны 7 сарын 15

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.

 

Түнхэл тосгоны хэмжээнд 6-р сарын 26-аас эхлэн өнөөдрийг хүртэл 17 дахь хоногтоо ой хээрийн түймэртэй байна. Түнхэл тосгоныг тойрсон түймрүүд нь хэн нэгний буруутай үйлдлээс гараагүй бөгөөд байгалийн аюултай үзэгдэл болох их халалт, хуурайшилт, аянганы улмаас гарч байна.

 

Өнөөдрийн байдлаар түймэрт давхардсан тоогоор 510 орчим ард иргэд, 90 гаруй машин, ААНБ-ууд, албан хаагчид ажиллаж байна. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...