Суудлын автомашин дээр 40 тонны чингэлэг унаж, долоон сартай хүүхэд дарагдаж хүнд бэртжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлгийг кранаар өргөж байгаад “Приус-11” маркийн автомашин дээр алдсаны улмаас нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж бэртсэн харамсалтай хэрэг гарсан байна.
“Приус-11” маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагджээ. Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн байна. Долоон сартай хүүгийн биеийн байдал хүнд байгаа аж.
Сэтгэгдэл (1)