Японы Засгийн газраас гадаадын бүх иргэнд хувийн дугаар өгч байгаа. Энэ нь хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой гэсэн үг юм.
Мөн Японы компаниуд хувийн дугааргүй хүнийг ажилд авах юм бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тийм учраас Японд ирээд "харлаж" ажил хийх боломжгүй юм. Гэтэл энэ процессыг мэддэг зарим хүн "Японы виз гаргана" гэж хүмүүсээс их хэмжээний мөнгө аван хохироож байгаа гэх мэдээлэл байгаа тул иргэд болгоомжтой байхыг Япон Монголын соёлын төвөөс сануулж байна. Дашрамд дурьдахад аяллын визээр очиж буй хүмүүст хувийн дугаар өгдөггүй юм.
Сэтгэгдэл (1)