Сүүлийн үед ой хээрийн түймэр ихээр гарах болсон. Түймэр гарах болсон гол хүчин зүйлийн нэг нь аялагчид гал алдах, тэдний үлдээсэн хог хаягдлаас үүдэх болсон гэх дүгнэлт бий. Тэгвэл БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас ард иргэд, аялагч амрагч нарт сэрэмжлүүлэх хуудас тарааж эхэллээ. Тодруулбал ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох үүднээс нийслэл хотоос гарч буй бүх цэгүүд дээр Сэрэмжлүүлэх хуудас тарааж байна.