Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-16
Өдөртөө
-21
Шөнөдөө

Мадридад П.Орхон алт, Г.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ

2017 оны 7 сарын 17

Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болж өндөрлөлөө.

 

Мадридын дэвжээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж ээлжит нэгэн алтан медалиа зүүв. 


Түүнчлэн Испанийн нийслэлд 53 кг-д хүч үзсэн “Монголиа Опен-2017” ОУТ-ий аварга, "Алдар" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:


48 кг: 1. Анжелинка Ветошкина (ОХУ) 2. Миглена Селишка 3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)


53 кг: 1. Жессика Макдональд 2. Жасмин Миан (хоёул Канад) 3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)


55 кг: 1. Бекка Лезерс (АНУ) 2. Мария Гурова (ОХУ) 3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)


58 кг: 1. Марва Амри (Тунис) 2. Мишель Фаззари (Канад) 3.Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)


60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ) 2. Анастасия Григорьева (Латви) 3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)


63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Тайбе Юсейн (Болгар) 3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)


69 кг: 1. Тамыра Менсах (АНУ) 2. Галина Булатова (ОХУ) 3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)


75 кг: 1. Мае Эпп (Эстони) 2. Виктория Франсис (АНУ) 3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвеги)

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...