Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.20
24
Өдөртөө
13
Шөнөдөө

Батсүмбэрт гарсан 6 түймрийг унтрааж, цурманд орууллаа

2017 оны 7 сарын 17

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, 3 удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн 5 удаа үүлэнд нөлөөлж, бороо орууллаа. Үүний үр дүнд тус суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж,цурманд оруулаад байгаа юм.

Түүнээс гадна 27 сая төгрөгийн 5 төхөөрөмжийг сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө. Мөн БОАЖЯ-ны ажилчдын нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч Батсүмбэр сумын ЗДТГ-т хандивлажээ. 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан