Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.21
7
Өдөртөө
-1
Шөнөдөө

Сэлэнгэ, Булган аймагт гарч буй ой хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна

2017 оны 7 сарын 17

Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Эдгээрээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна.

 

Дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогийн байдлаар нийтдээ гал түймэртэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

 

2017 оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас 3, татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас 7,  аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурмаа асгаснаас 5, гэрийн яндангаас үсэрсэн очноос 3, хог шатааснаас 3, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс 2, галт зэвсэг хэрэглэсний улмаас 1, ил задгай гал түлснээс болж 8 түймэр гарсан болох нь тогтоогджээ.

 

Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага  бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан