Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.25
5
Өдөртөө
-3
Шөнөдөө

Шуурхай нэгдүгээр бүлэг гал түймрийн голомт руу хөдөллөө

2017 оны 7 сарын 17

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт шуурхай хурал хийн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах, бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь ажиллуулахаар томилсон.

 

Шуурхай нэгдүгээр бүлгийг ТТАХНЭ-ийн Гэмтлийн мэс заслын эмч, дэд хурандаа Б.Баттөмөр ахлан нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийн  Батсүмбэр суманд гарч буй гал түймрийн голомт руу өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөллөө.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 21 гал түймэр гарснаас, 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж байна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан