Булган аймгийн Рашаант сумын нутгийн хилийн заагт байдаг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур багана үерийн улмаас суулт өгч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн заагт байдаг энэ гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна. Иргэд, жолооч нарыг энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (2)