Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж байна. Одоогийн байдлаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нь хурлыг хойшлуулах хүсэлт тавиад байгаа юм. Энэ хүсэлтийг нь шүүгч хүлээж авбал хурал хойшилно. Хэрэв хүлээж авах боломжгүй гэж үзвэл цааш үргэлжилнэ.
Тэдний нэрийг татуулахаар Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон Г.Батхүүгийн бие төлөөлөгч Доржпалам Хан-Уул дүүргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байсан юм. Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг буруутай гэж үзсэн. Тиймээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Хан-Уул дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан хэмээн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан билээ.

Б.Чимэг