Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.