Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин.
ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ:
- Өвчтөн
- Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн амьтад эдгээрийн сэг зэм
- Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур, харх, тэмээ болно.
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ:
Шууд хавьтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдах, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдварт өртөнө.
Дам халдварын зам: Шимэгчид хазуулсан тохиолдолд халдварлана.
Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжина.
Хоол хүнсний зам: Тарваганы түүхий эд, эрхтэн, дутуу боловсруулсан махыг эмчилгээний зорилгоор болон хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд халдварлана.
Сэтгэгдэл (1)