Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.
Ёслолын парадад Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа ахмад, ХХЕГ,ТЕГ, ОБЕГ-ын удирдлагууд ахмад дайчид нийслэлийн ард иргэд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга "Төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчдаа улс орынхоо бүтэн байдал, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад ололт амжилтыг улбаалан авчирсан төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын баримт бичгээр батлан хамгаалах нөхцөл байдлын батлан хамгаалахыг чиглэл болгосон байдаг. Зэвсэгт техникийн шинэчлэл, цэргийн зэвсэг зэрэг олон асуудлыг хамтран шинэчлэх хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Цэргийн албан хаагчид албаа хааж байх үед цалин олгодог болох "Нэг цэрэг-нэг үндэстэн" хөтөлбөр хэрэгжүүлэх нь улс орны ирээдүйд чухал хувь нэмэртэй. Цэрэг техникийн хамтарсан ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно.
Та бид үүнийг хамтран хэрэгжүүлж чадна. Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна. Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байг" гэлээ.
Сэтгэгдэл (3)