2017 оны 7-р сарын 20-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал:
1. 2017.07.20-ны өглөө 07 цагийн орчимд СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины T.Prius маркийн автомашины жолооч т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т,Г нарыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ засын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутагт:
1. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, асфальтан замд Infiniti маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Сэтгэгдэл (2)