Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн осол энэ сарын 16-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Осолд өртсөн иргэдэд нэгэн иргэн анхны түргэн тусламж үзүүлж, амь насыг нь аварсан байдаг. Тэрхүү залууг тухайн гэр бүлийнхэн олж уулзан талархал илэрхийлэхийг хүсч буйгаа өгүүлсэн байсан юм. Тэгвэл осолд өртсөн Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн тэдэнд анхны тусламж үзүүлж, амь насыг нь аварсан Б.Түмэнбаяр гэх залууг олж уулзжээ.
Б.Түмэнбаяр нь 26 настай бөгөөд "Шинэ Анагаах Ухаан" сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг нэгэн байсан байна. Тэрбээр осол гарсан тухайн өдөр ээлжнээсээ бууж яваад чингэлэгт даруулсан эмэгтэйг долоон сартай сартай нярайн хамт гаргаад 7 болон 15 настай хүүхдүүд амьсгал зүрх судасны дутагдалд орж ээлж дараалан ухаан алдахад хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар түргэн тусламжийн машин ирсэн даруйд шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залган тэдэнд амьдрал бэлгэлсэн байна.
Сэтгэгдэл (42)