“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын хүмүүс өнөөдөр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд элчин сайдаар, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Туркт элчин сайдаар явуулсан. Харин одоо таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотод консулаар өнөө маргаашгүй томилж явуулах гэж байгаа баттай мэдээлэл авлаа. Түүнийг томилох зөвшөөрөл хүссэн албан бичиг надад байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Ч.Амарболдын томилгоог зогсоох ёстой” гэдгийг мэдэгдээд "Ерөнхий сайд асан С.Баяр долоодугаар сарын 1-ний гол гэм буруутан тул түүнийг эргүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санал, санаачлагыг дэмжиж байна гэсэн юм.
24tsag.mn
Харин “Долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр “Ерөнхий сайд асан С.Баяр, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болд нарын долоодугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан хэргийг үүрсэн учраас өнөөдөр Ч.Амарболдыг шагнах гэж байна. Энэ хууль бус томилгооны асуудлаа оройтоогүй байгаа дээрээ зогсоо гэж Ц.Мөнх-Оргилд анхааруулж байна” гэв.
Дээрхи асуудлаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд 14 хоногийн хугацаатай албан шаардлага хүргүүлж буй бөгөөд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж жагсаал цуглаан зохион байгуулах болно гэдгээ ч дуулгасан юм.
Сэтгэгдэл (36)