Нийслэлийн ногоон бүсэд гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Нийгмийн хариуцлагаа бүрнээ ухамсарладагын хувьд "TURBOTENT MONGOLIA" -ийн хамт олон ч мөн адил нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлан эх орноо гал түймрээс авран хамгаалах үйлсэд гар бие оролцон эх орноо авран хамгаалах үйлсэд нэгдэн хамтран ажилласан байна.
Ажиллах хугацаандаа өөрийн компаний зардлаар бартаат зам туулах чадвар бүхий 15 тонны багтаамжтай машинаар Батсүмбэр сумын "Таван Толгой" гэх газарт очин ажиллаж нийт 4 өдөр 3 шөнийн хугацаанд, 4 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон 100 гаруй тонн ус зөөн гал унтрааж байгаа тус ангид усаар тасралтгүй цэнэглэж өгөн ажиллаа. Тасралтгүй усаар хангагдаж байсан Онцгой байдлын албан хаагчид ажил үүргээ амжилттай биелүүлж Таван Толгой уулын ар, өврөөр гарч байсан галыг богино хугацаанд амжилттай унтраажээ.
Хуурайшилт ихтэй энэ цаг үед хөдөө орон нутагт аялал зугаалгаар зорчихдоо иргэний үүргээ ухамсарлан, байгаль орчиндоо халгүй амарч зугаалахыг нийт аялагчид, иргэддээ "TURBOTENT MONGOLIA" -ийн хамт олон уриалж байна.
Сэтгэгдэл (2)