Улсын Ерөнхий прокурорын газраас 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар хэрэг нээж ажиллахаар болжээ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)