Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөнөөс НИТХ-ын намын бүлгүүдэд өнгөрсөн долоо хоногт "60 тэрбумын" асуудлаар шаардлага хүргүүлсэн билээ.
Тэгвэл тэд өнөөдөр шаардлагынхаа хариуг авахаар НДТГ-ын гадаа цуглаад байна. Энэ үеэр Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар "Долоо хоногийн өмнө хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөнөөс НИТХ-ын намын бүлгүүдэд шаардлага хүргүүлсэн. Харин өнөөдөр тэрхүү шаардлагынхаа хариуг авахаар ирээд байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг яаралтай огцруулах шаардлагатай.
Дөрвөн сарын байдлаар 22 мянган төрийн албан хаагчийг ажлаасаа халагдсан байна. Энэ нь 60 тэрбумын хор уршиг гэдэг нь ойлгомжтой. Бид улс төрийн албан хаагчдыг сонгодог. Тэгвэл яагаад хариуцлага тооцож болдоггүй юм бэ. 60 тэрбумаар төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд айж байна. Чингэлтэй дүүргийн Тамгын Газарт суулт хийх бичгээ өгсөн. Бас л зөшөөрөхгүй байх гэж хэлсэн. Энэ хүмүүс 60 тэрбумын нэг хэсэг гэдэг нь тодорхой байна. 60 тэрбумыг санаачилж төрийн албанд томилгоо хийсэн Ц.Сандуй мэтийн нөхдүүд огцор" гэв.
Сэтгэгдэл (20)