Жембори буюу Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулж байна.
Тус чуулга уулзалтад 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаут болон сайн дурын удирдагч нар нийлээд 7500 хүүхэд залуучууд оролцож байгаа томоохон арга хэмжээ юм.
Чуулга уулзалтын зохион байгуулалтад НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хүнсний аюулгуй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн нийт 14 улсын байцаагч 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байгаа аж.