Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1634 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Орон нутагт,
Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд суух эрэгтэй 17 настай Б усанд орж байгаад живж амь насаа алдсан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд явсан УАЗ-469 автомашин онхолдож явсан жолооч Баянзүрх дүүргийн 24 хороонд суух эрэгтэй 29 настай У нь нас барсан байна гэх мэдээллийг 07-р сарын 27-нд авч шалгаж байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоц-Ухаа багаас гурван км зайд “Тоyota Vista” автомашин “Мустанг-5” улсын дугааргүй мотоцикольтой мөргөлдөж, жолооч тус сумын харъят эрэгтэй 37 настай А нь нас барсан байна.
Нийслэлд,
Баянзүрх дүүргийн 12-р хорооны “Жанжины ... тоотод нэгнийгээ алчихлаа” гэсэн мэдээллийг энэ сарын 27-нд авч шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух эрэгтэй 34 настай Е-г Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 38 настай Б нь согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироожээ. Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах баривчлан баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шалгаж байна.
“ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт халуун тогоонд түлэгдсэн хүүхэд хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь долдугаар сарын 27-ны 18:30 цагийн үед буцалж байсан тогоотой шөлөнд унаж хүндээр түлэгдэн тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгааг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.