Нийслэл хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар, СБД-ийн нутаг “Өгөөж” ХК-ны уулзвар, “Авто плаза” төвийн уулзвар, ХУД-ийн “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, ХААИС-ийн зүүн хойд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.
Иймд эрхэм жолооч, явган зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.