Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ялын дээд хэмжээ сонсоод байсан шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Шүүхийн шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүрт 20 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гаргалаа.
Ингэхдээ өмнөх шүүх хурлаар тогтоосон “Нийгэмд онц аюултай гэмт хэрэгтэн” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд яллагдагчдын өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд ирүүлсэн хүсэлтийг бүгдийг нь бүрэлдэхүүн авч хэлэлцээд, хүчингүйд тооцсон байна. Шүүхийн шийдвэрийг энэ оны долдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхлээд буй Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулсан хуулиар шийдвэрлэсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (41)