Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.23
3
Өдөртөө
3
Шөнөдөө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгохоор болжээ

2017 оны 8 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцүүлжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгох шийдвэрийг  гаргасан байна.

 

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар тогтоол баталсан байна. Ингэхдээ холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил  бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болгожээ. 

 

Мөн  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгасан  байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан