Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.23
3
Өдөртөө
3
Шөнөдөө

Монгол тамирчин анх удаа таеквондогийн төрлөөр Гранпри тэмцээнд оролцох эрхтэй боллоо

2017 оны 8 сарын 10

Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн  тамирчин Моломын Түмэнбаяр  ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарчээ. Мөн БНСУ-д зохиогдсон “Корёо опэн” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин болсон байна.

 

Ийнхүү тэрээр Дэлхийн таеквондогийн холбооноос нэгтгэн гаргадаг Олимпийн чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28-рт эрэмбэлэгдэж, Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Ийнхүү тэрбээр гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин боллоо.

 

Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг.  Олимпын чансааны эхний 6-д эрэмбэлэгдсэн тамирчид Олимпын наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпын эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпт оролцох эрхээ авдаг байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан