Ойрын өдрүүдэд олон нийтийн цахим хуудсуудаар "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон" гэх ташаа мэдээлэл явагдаж байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байгаа бөгөөд хязгаарлалт тогтоосон автозамуудад хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй юм.