Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
7
Өдөртөө
-2
Шөнөдөө

С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улстөр хийж байна

2017 оны 8 сарын 11

Элчин сайдыг эргүүлэн татах тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч нь УИХ-д элчин сайдыг татах тухай саналаа бичгээр уламжлаад үүний хариуг УИХ ЗӨВШӨӨРНӨ, ҮГҮЙ гэсэн хоёр хариултын нэгийг өгөх байдлаар хариу өгөх учиртай гэнэ.

Ямар ч хариулт өгсөн үүнийг Ерөнхийлөгчийг УИХ-тай зөвшилцсөн гэж тооцдог аж.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан ёсоор бүрэн эрхийнхээ дагуу Элчин сайдыг ТАТАХ зарлиг гаргана. Ингэснээр тус элчин сайд Монгол улсыг төлөөлөх эрхгүй болох бөгөөд Диполмат эрх ямба нь автоматаар хүчингүй болдог гэнэ.

 

Энд Ерөнхийлөгчийн УИХ-д өгсөн элчин сайдыг татах тухай бичигт УИХ-ын хариулт өгөх хугацааг хуульчлаагүй учраас л хэд хоног саатсан юм байна.

 

С.Баяр нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад элчингээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байсан нь ойлгомжтой

Гэвч УИХ ба Төрийн ямар ч институц нь бичгээр өгсөн асуудлын хариуг 30 хоногийн дотор өгдөг хууль байдаг аж. Энэ хугацаанаас хэтрүүлэхгүй УИХ нь Ерөнхийлөгчийн өгсөн бичигт хариулт өгөх ёстой байсан гэнэ.

 

Эндээс харахад С.Баярыг эргүүлэн татах үйл ажиллагаа нь 30 хоногийн дотор бүрэн шийдэгдэх ёстой байжээ.

 

(Жич: Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчид танилцуулдаг бөгөөд Ерөнхийлөгч ажлын 5 хоногийн дотор нэр дэвшсэн хүнийг ДЭМЖСЭН ба ТАТГАЛЗСАН хариултын нэгийг өгөх ёстой гэж хуульчилсан байдгийг сануулъя. Хариулт ямар ч байсан Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнд тооцон УИХ-д уг нэр дэвшигчийг хэлэлцүүлдэг. Үүнтэй төстэй гэж ойлгож болно.)

 

Энэ ёсыг сайн мэдэх С.Баяр нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад элчингээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байсан нь ойлгомжтой юм. Ингээд С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улс төр хийж байгааг сүүлийн үед бүх телевизээр гаргалаа.

 

Гадаадад элчин сайд томилох асуудал ч ялгаагүй. Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар л диполмат бүрэн эрх нь хэрэгждэг гэнэ.

 

Ерөнхийлөгчийн өгсөн ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ХАТАН хаанд гардуулснаар Монгол улсын элчин сайдын Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь нээгдэнэ гэж ойлгож болно.

 

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Итгэмжлэх жуух бичгээ өгөхгүй бол Элчин сайд томилох асуудал хэрэгжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Энэ зарлигаар элчин сайд томилох ба эргүүлэн татах эрхийг МУ-ын үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон байдаг аж.

 

Ойлгомжтой бичвэл: Энэ доорхи зурагт үзүүлсэн Хатан хаанд өгч байгаа бичгийг Ерөнхийлөгч бичиж өгдөг гэж ойлгож болно.

 

Ерөнхийлөгч энэ бичгээ бичиж өгөхгүй бол хэн ч Элчин сайд болох эрхгүй ажээ.

Г.Баян

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан