Франц жуулчин монгол хөтчөө зодсон хэрэг гарсан байна. Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрчээ. Франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй учраас хөтөч, хэлмэрчээ зодсон гэнэ.
Тодруулбал хөтөч, хэлмэрч 57 настай Ч-д үйлчлүүлэгч нь “Газар үзүүлсэнгүй” гэж гомдолложээ. Хохирогч эр цаг агаарын нөхцөл байдал, давчуу хөтөлбөрөөсөө шалтгаалж тухайн жуулчныг хүссэн газарт нь очоогүй талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
Тус сумын нэгдүгээр багийн нутаг буюу Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны баазад энэ явдал болсон аж.
Сэтгэгдэл (14)