УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Өчигдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах бичигт 25 гишүүн гарын үсгээ зураад байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын 31 гишүүн Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэн байна.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах хэмжээний гишүүдийн тоо нэгэнт бүрдэж байгаа бөгөөд тэд саналаа өргөн баривал УИХ дахь АН, МАХН-ын болон бие даагч гишүүдийн “тусламжгүйгээр” санасандаа хүрэх нь.
Сэтгэгдэл (19)