Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
7
Өдөртөө
-2
Шөнөдөө

24 баримт: Х.Баттулга ”Монголын баялгийг сорж байгаа хэдэн гэр бүлтэй эвлэрэхгүй, тэмцэнэ”

2017 оны 8 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн пүрэв гарагт МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, тамгаа гардан авснаас хойш нэг сарын дараа төрийн тэргүүний ажил, цаашид хийх ажлаа танилцууллаа. Ингээд Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засаг нь ч, сахилга бат нь ч тэр.

 

Баримт 2. Одоогийн эрх баригчид Засгийн газраа эрчимтэй ажиллуулаач ээ. Харж байхад энэ хүнд үед хоорондоо талцсан байдалтай байна.

 

Баримт 3. Намын дарга нь тэнд асуулт, хариулт хийгээд сууж байна гэдэг нь өнөөдрийн бидний эмгэнэл.

 

Баримт 4. Оффшорын хувьд, Монголын төрд яагаад хүмүүс ийм идэвхтэй  шургалдаг болсон бэ гэхээр улс төрд орж байгаад хүмүүс баяждаг болж. 

 

Баримт 5. Монгол Улс өнөөдөр хумигдсан эдийн засгаа тэлэх цаг болсон. Одоо бол тендэр гэдэг бизнес л байна. 

 

Баримт 6. Төрийн тэргүүн болсон болохоор хоёр хөрш рүү нэн тэргүүнд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гаалийн татвар дээр ажиллах ажлыг эхлүүлнэ.

 

Баримт 7. Монголд байгаа бизнесийн орчинг тэлэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой.

 

Баримт 8. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам гэдэг бол Монгол орны эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн том хөтөлбөр юм

 

Баримт 9. Бид ганцхан зах зээлээс хараат байснаар эдийн засаг өсөхгүй юм байна гэдгийг харлаа шүү дээ. Ганц нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа.

 

Баримт 10. Аль ялсан нам нь Тавантолгой дээр өөрсдийн хүмүүсээ тавьж, тэндээс идэж уудаг.

 

Баримт 11. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.

 

Баримт 12. Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юү. 

 

Баримт 13. Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш, “эрх” шүү. 

 

Баримт 14. Сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон.

 

Баримт 15. Маш том хоёр аюул байна. Ядуурал, ажилгүйдэл. Тийм учраас өөрсдөө бүтээн байгуулалт хийх ёстой.

 

Баримт 16. Авлига гээд байгаа нь тэдэнд л бэлэн мөнгө байгаад байна. Өнөөдөр архи үйлдвэрлэгчдэд бэлэн мөнгө байна, уул уурхайд бэлэн мөнгө байна. 

 

Баримт 17. Намайг сонгосон 600 мянган иргэдийнхээ саналыг авна. Тэднийгээ дэмжлэгийг дахин авмаар байна. Бас надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.

 

Баримт 18. Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. 

 

Баримт 19. Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна.

 

Баримт 20. ОУВС-тай тулаад ярьдаг мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Бэлтгэгдсэн , мэргэжлийн хүн алга байна. 

 

Баримт 21. Ерөнхийлөгч болохоос өмнө намайг шалгаж байсан хэрэг мухардсан.

 

Баримт 22. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хараад байхад зөвхөн төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг солих гэж Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол солихгүй ээ. Санал нийлэхгүй ээ.

 

Баримт 23. Миний мөрөөдөл Монголын ард түмэн бүгд ажилтай болох.  Ажилгүйдэл, ядуурал гэсэн хоёр том аюул Монголд байна. Монголд байгаа бизнесийн орчин тэлэх ёстой.

 

Баримт 24. Монголын баялгийг сорж байгаа хэдэн гэр бүлтэй эвлэрэхгүй. Тэдэнтэй бол үнэнээ хэлж байгаад тэмцэнэ.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан