Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.20
17
Өдөртөө
7
Шөнөдөө

Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна

2017 оны 8 сарын 12

Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. 1998 оны наймдугаар сарын энэ өдөр Португал улсын нийслэл Лиссабон хотод болсон Залуучуудын хэрэг эрхэлсэн сайд нарын дэлхийн бага хурлын саналаар 1999 оны арванхоёрдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Олон улсын залуучуудын өдрийг (International Youth Day) тогтоосон юм.

 

Олон улсын залуучуудын өдрийг анх удаа 2000 оны наймдугаар сарын 12-нд тэмдэглэжээ. Залуучууддэлхийн ажиллах хүчний дөрөвний нэгийг эзэлж, бас ажилгүйчүүдийн тал нь залуус байгаа юм.

 

Үе үеийнхний харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрч, янз бүрийн насныхны асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг НҮБ-ыг ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.Түүнчлэн бас Дэлхийн залуучуудын өдрийг ч олон оронд жил бүр тэмдэглэдэг билээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан