Малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг Дундговь аймгийн ХХАА-н газар хүлээн авч, өчигдөр сумдад хуваарилан хүргүүлжээ. Тэгвэл вакцинжуулалтыг өчигдрөөс эхлүүлсэн байна.
Нийт 961 мянга 537 малд тарих 500 мянган тун вакцин хүлээн авсан аж.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ ус багийн Цагаан хошуу, Өлзийт сумын Буянт, Дэрт багийн нутаг, мөн Гурвансайхан, Сайнцагаан сумын зааг Лог үнэстий хэмээх газарт шүлхий өвчний голомт үүссэн. Хамгийн өргөн цар хүрээтэй голомт Өлзийт сумын Буянт, Дэрт багийн нутагт үүссэн бөгөөд сумын зүүн хойд болон зүүн хил нийт 318 км газрыг хамран хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын энэ бүсэд 132 өрхийн 108 мянга 800 гаруй мал хамаарч байгаа ажээ.
Вакцинжуулалтыг арав хоногт багтаан дуусгах аж.
Сэтгэгдэл (1)